2016-12-19,18:44

Охидын арьс арчилгаа

1. Нүүрээ үргэлж зөв цэвэрлэх
   Энэ бол эрүүл арьсны хамгийн чухал арчилгаа юм. Будагтайгаа унтаад өгч хэзээ ч болохгүй. Маргааш өглөө нь батгатай болж сэрмээргүй л байгаа бол орой болгон нүүрээ цэвэрлэж унтаж байгаарай. Өөрийн арьсны онцлогоос хамааран арчилгаагаа сонгож болно. 


2. Будгаа бусдад битгий хэрэглүүл
   Гэхдээ эмэгтэйчүүд бид санаандгүй байдлаар тэгээд л хэрэглүүлчихдэг. Гэхдээ болохгүй учр нь та 2 нүүрний бохирдол, бактериа солилцож байна гэсэн үг. Мэдээж арьс бохирдож батга гарна.
lionesse-gem-makeup-for-young-girls-good-or-bad

3. Арьсаа амрааж бай
    Өсвөр насныхны арьс харьцангуй залуу учир чамд анзаарагдахгүй байж болно. Гэхдээ арьс амьсгалах агаар хэрэгтэй байдаг. Их зузаан будаг нялчихвал арьс бохирдоно. Өдөр бүр будалгүй 7 хоногийн 2-3 өдөр будахгүй байвал арьс чинь эрүүл байх болно.

4. Усанд дурла
    Ус ихээр ууж сур. Ингэснээр арьс чинь толигор, зөөлөн байх болно.
mind_like_water_by_liquidnonsense-d4pe2cc

бичсэн: Gundegmaa0011 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 75

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)