2016-12-26,19:00

Арьсан дээр тогтсон үсний будагны толбыг хэрхэн арилгах вэ?

 Үс сайхан бол зүс сайхан, харин үсээ сайхан болгох гээд зүсээ халтартуулаад хаячихвал ямар хэрэг байх вэ дээ тийм үү. Зарим хүмүүс байнга үсчин орох зав чөлөө боломж гарахгүйгээс гэртээ өөрөө үсээ будах үе гардаг. Би ч бас үсчин орохгүйгээр өөрөө будчихдаг л даа, өөртөө бол болоод л байдаг юм. Нэг асуудал нь үсний будаг гар хуруу, чих, шилэн хүзүү, дух гээд наалдаж болох бүх хэсэг дээр наалдчихаад салахгүй байх явдал. Энэ асуудлыг яаж даван туулах талаар хэдэн зөвлөмж хүргэе.

- Дараагийн удаад үсээ будахаасаа өмнө "дайралт"-нд өртөж болзошгүй хэсэг болох дух, шилэн хүзүү зэрэг дээрээ зузаахан тос түрхээд орхиорой. Ингэх нь дараа нь будаг наалдсан ч салгахад амар.

- Энэ сонин сонсогдож байж болох ч хэрвээ та тамхи татдаг, эсвэл тамхи татдаг хүн гэрт чинь байдаг бол тамхины үнсийг чийгтэй алчууран дээр аваад түүгээрээ будаг болсон хэсгээ үрээрэй. Тамхи ядаж нэг ч гэсэн зүйлд хэрэг болдог л юм байна.

- Шүдний оогоор минут орчим арьсан дээрх толбоо үрээд үзээрэй. Ингэхдээ хөвөн ашигласан ч болно, ашиглахгүй гараараа үрсэн ч болно. Тэгээд эцэст нь мэдээж бүлээн усаар зайлна шүү дээ. Толбо нь бүрэн арилаагүй байвал ахиад жоохон үрээд үзээрэй.

- Гэрт чинь хэрэв хүүхдийн тос эсвэл вазелин байгаа бол толбо болсон хэсэг дээрээ ахиухан шиг түрхээд шөнийн турш байлгаад өглөө нь босоод бүлээн усаар угаагаарай.

- Хумсны будаг арилгагч ацетоныг бас хэрэглэж болох юм. Гэхдээ үүнийг гар хуруун дээрх толбыг арилгахад хэрэглэсэн нь илүү тохиромжтой. Хөвөн дээр ацетоноосоо бага зэрэг дусаагаад тойрог маягаар толбоо үрээд усаар сайн зайлна.

За тэгээд эцэст нь зөвлөхөд толбыг арилгахдаа толбо тогтсоноос хойш аль болох түргэн хугацааны дотор арилгах арга хэмжээ авахгүй бол удах тусам арьсанд илүү нэвчин орох тул арилгахад улам л хүндрэлтэй болно. Дээрх бүх аргыг хэрэглээд ямар ч нөлөө үзүүлэхгүй байвал мэргэжлийн үсчин эсвэл арьсны эмчээс толбыг арилгаж болох өөр химийн бодисуудын талаар зөвлөмж хүсээрэй.
бичсэн: Gundegmaa0011 төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 3028

Сэтгэгдэл:

yaj budsan usee arilgah ve
Бичсэн: Зочин хэзээ: 22:15, 2021-02-03 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)